Баярын өдрүүдэд 13 мянган иргэн эмнэлэгт ханджээ
Баярын өдрүүдэд 606 эх амаржжээ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 14. Адъяа гараг. Онгоц одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин зах, худалдааны төвүүд энэ өдрүүдэд амарч буй юм.
Хүй долоон худагт өнөөдөр Уяачдын наадам болно. Тус наадмын хөтөлбөрийг хүргэж байна
говь талын нутгаар халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, улсын АВАРГА боллоо.
Энэ даваанд Улсын аварга Н.Батсуурь гарьд Б.Гончигдамбыг амалж, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Э.Оюунболд нар тунаж үлдлээ.
Энэ даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч, барилдав. Улсын гарьд Б.Гончигдамба аварга Ч.Санжаадамбыг давж, шөвгийн дөрөвт үлдлээ.
Энэ даваанд хоёр аварга барилдахаар болж, арслан, начин хоёр тунажээ.
Энэ даваанд харцага цол хүртэх боломжтой, шинээр начин цолны болзол хангасан таван аймгийн арслан, улсын аварга, арслан, гарьдын аманд гарч барилдлаа. Мөн улсын начин цолтой Д.Анар, Э.Энхбат нар харцагын даваанд барилдаж, нэг харцага цолтон төрлөө.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө
Эцэг, эхчүүд та бүхэн баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж төөрөхөөс урьдчилан сэргийлж гарын бугуйвч зүүлгээрэй.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Энэ даваанд аваргуудын ам авсан байдлыг танилцуулъя.
соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Энэ даваа оноолтоор барилддаг.
Харин Сэлэнгэ мөрөн Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна.