Монгол улсын Эрчим Хүчний Яамнаас зарласан “Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд Диспетчерийн Үндэсний Төв ХХК (ДҮТ)-иас “Ухаалаг сүлжээ ба Дижитал дэд станц” сэдэвт сургалт, семинарыг 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Эрчим хүчний улсын үйлдвэрийн газрууд, барилга угсралтын компаниуд болон зураг төслийн байгуулагуудын удирдах албан тушаалтан нарт зориулан зохион байгууллаа. Тус арга хэмжээг Эрчим хүчний яам (ЭХЯ), Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК (ЦДҮС), Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК (УБЦТС)-д хамтран зохион байгуулсан бөгөөд АББ Групп, Монхорус Интернэшл ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.