Гол, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

















