Орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд Хамтарн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд Хамтарн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ 7 хоногт буюу 2019.01.14-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 990 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 760 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 18 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.
Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгджээ.
Жаргалтай гэр бүлүүдийн байнга хийдэг үйлдэл болон зуршлуудын талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Арьсыг ХУУРАЙ, ЭМЗЭГ, ТОСЛОГ гэж ангилдаг. Сүүлийн жилүүдэд тослог арьс давамгайлах болсон.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2019.01.18/ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж, СХДНЭ-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг дөрөвдэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
нэг удаагийн бус нэг авчихад хэдэн жил хэрэглэж болохуйц зарим тохиолдолд ажил, хичээлдээ ч үүрээд явчихмаар аятайхан ур, хийцтэй даавуун уутыг хэн хэндээ хэрэг болгон бэлэглэвэл болж л байна.
Монгол хэлний орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй авах бөгөөд Калифорни мужийн Авто тээврийн газрын ажлын цагийн хуваарын дагуу 1-800-777-0133 дугаарт хандан орчуулгын үйлчилгээ авах хүсэлтийг уламжилж, урьдчилан цаг тохирсноор дээрх үйлчилгээг авах боломжтой юм аж.
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 12. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 84.668 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6938 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар тус, тус нэмэгдсэн байна.
Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” нэртэй МV-020873 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Даблью Эс Жи Эл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Хамарын хийд орчимд байрлуулсан шатахуун нөөцлөх сав, ажилчдын байр зэргийг нүүлгэн шилжүүллээ.
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрүүдэд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтэст авч эхэллээ. Автомашин эзэмшигч бүр тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг өөрийн эзэмшиж буй машин, тээврийн хэрэгслийн төрөл, даац, цилиндрийн багтаамжаас хамааран жил бүр төлөх ёстой байдаг. Тиймээс татвар төлөгчдийг хуулийн хугацаандаа төлбөрөө төлөхийг сануулж байна.
Ардын уран зохиолч Бөхийн Бааст бурханы оронд заларч, монголын боловсрол соёл, утга зохиолын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Эрүүл мэндийн салбарт АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр -4, 4 нэмэлт төслийн хүрээнд анагаахын төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн резидент эмч нарт зориулагдсан Амбулаторийн дотрын анагаах ухааны Вашингтон, Хүүхдийн анагаахын Оксфорд, Жонс Хопкинс эх, барих эмэгтэйчүүд судлалын номнуудыг англи хэлнээс орчуулан, хэвлүүлж тус бүр нь 500 ширхэг нийт 1500 номыг хүлээлгэн өглөө.
Монголооос одоогоор энэхүү хөдөлмөрийн виз авсан 10 гаруй хүн л АНУ-д ажиллаж буй юм байна. Энэ онд гэрээний дагуу 400-450 хүн АНУ-д очиж ажиллах боломжтой аж. Энэ талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийлээ.
“Адис” нийгмийн хөгжлийн төвөөс АНУ-ын H2 визийн талаар мэдээлэл хийлээ.