Угандад алан хядагчдын гарт 42 сурагч амиа алджээ
Өнгөрсөн баасан гарагт Уганда улсын, Конготой хиллэх Мпондв хотод байрлах дунд сургуулийн дотуур байр руу алан хядах бүлэглэлийнхэн халджээ. Энэ халдлагын улмаас олон сурагч амиа алдаж, зургаан хүүхэд барьцаалагдсан талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.


















