Дани улс Украины нисгэгчдийг сургана
Дани улс Украины нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоц жолоодож сургахаар төлөвөлж байгаа. Энэ сургалт наймдугаар сарын эхээр эхэлнэ гэж Данийн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Троелс Лунд Поульсен мэдэгдсэнийг Данийн Радио дамжуулжээ.



















