БНХАУ, Аргентин худалдааныхаа тооцоог юаниар хийнэ
Энэ удаад Аргентин улс Хятадаас авсан импортын бүтээгдэхүүний тооцоог юаниар хийхээр болжээ. Энэ нь долларын гадагш чиглэсэн урсгалыг сааруулахд чиглэгдсэн гэж Аргентины Эдийн засгийн сайд Серхио Масса Хятадын Элчин сайд Жоу Сяолитэй уулзсаныхаа дараа мэдэгдсэнийг NBC дамжуулсан байна.



















