III Чарльз шүүмжлэл хүлээн авч, зочдын тоо болон ёслол үргэлжлэх хугацааг багасгажээ
Харин энэ нүсэр баярын зардлыг хэн төлөх талаар иргэд асууж, шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Ой болон бусад төрлийн ёслолын зардал арга хэмжээ болсноос хэдэн сарын дараа эсвэл жилийн дараа л тодорхой болдог юм. Гэхдээ Чарльзыг хаан ширээнд залах ёслол 113 сая еврогийн зардалтай болно гэж зохион байгуулагчид нь тооцоолж байгаа бөгөөд энэ нь төрийн ёслол тул татвар төлөгчдийн мөнгөнөөс зардлыг гаргах аж.



















