Финланд албан ёсоор НАТО-ийн гишүүн боллоо
Дөрөвдүгээр сарын дөрөвний мягмар гарагт Финланд улс Хойд Атлантын эвслийн 31 дэх гишүүн боллоо. Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Брюссель дэх НАТО-ийн төв байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан ёсны баримт бичгийг өгснөөр энэ улс эвсэлд нэгдэх явцыг дуусгажээ.



















