Тавин жилийн өмнө хийсэн, үүрэн холбооны утасны анхны дуудлагын түүх
Гар утасны музейн захирал Бен Вудийн өгүүлснээр, тухайн үеийн энэ утас өнөөгийн мөнгөөр 11,7 мянган долларын үнэтэй байж. Өнөөгийн утаснаас олон талаар дутагдалтай, гагцхүү дугаар хийгээд ярих зориулалттай, мессеж бичих, зураг авах зориулалтгүй байсан бөгөөд нэг цэнэглэлтээрээ 30 минут ярих боломжтой, харин цэнэглэхэд 10 цаг зарцуулдаг, 15 см антеннтай байжээ. Ийм утасны жин 790 грамм байв.



















