Ши Жинпинь буудалласан, Москва дахь хятад сүлжээ буудал
Soluxe Hotel Moscow буудалд 340 өрөөтэй, "Хуамин" нэртэй ерөнхийлөгчийн өрөө нь 373 кв.м талбайтай гэх бөгөөд энэ өрөөнд Хятадын дарга буудалласан аж. Буудлын 20 дугаар давхарт байх энэ өрөөний зураг интернетэд тавигдаагүй, гэхдээ хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ өрөөнд зочин, унтлагын өрөө, бар, гал тогоо, тусдаа угаалгын өрөөтэй хоёр унтлагын өрөө, жакузи, хэлэлцээрийн өрөө, ажлын өрөө зэрэг багтдаг байна.



















