Парист тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 140 гаруй хүн баривчлагджээ
Даваа гарагт болсон ээлжит эсэргүүцлийн жагсаалын үеэр 142 хүнийг цагдаагийнхан саатуулсан талаар France Press агентлаг мэдээлжээ. Жагсаалын үеэр эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын дунд мөргөлдөөн гарч, хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Страсбург, Лион зэрэг бусад хотуудад ч цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол гарчээ.



















