Аргентины инфляци 100 хувийг давжээ
Аргентины статистикийн албаны мэдээлснээр, хоёрдугаар сард тус улсад инфляцийн түвшин 102,5 хувьд хүрчээ. Энэ нь 1990-ээд оны гиперинфляцийн үеэс хойш анх удаа тохиож байгаа өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн жилд Аргентинд үнэ хоёр дахин өссөн байна.



















