Өмнөд Солонгос Хятадаас ирэх жуулчдаас ковидын шинжилгээ авах журмаа цуцалжээ
Хатуу хязгаарлалтаа огцом сулруулсны дараа дотоодод нь халдвар эрчимтэй тархаж байгаа үед Хятад хилээ нээсэн нь бусад улс орнуудын болгоомжлолыг төрүүлж, Хятадаас ирэх жуулчдаас ковидын шинжилгээ авахаар болж байв. Ийм журам гаргасан орнуудын нэг нь Өмнөд Солонгос байсан юм. Гэхдээ энэ улс хятад жуулчдаас зайлшгүй шинжилгээ авах журмаа цуцлахаар болжээ.


















