Японд шувууны ханиад дэгдсэний улмаас 110 мянган тахиаг устгана
Японы хэд хэдэн мужид шувууны ханиад дэгджээ. Амьтны халдварт өвчний дэгдэлтийг цааш тархахаас сэргийлэх үүднээс олон фермд устгал хийсэн талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.
Японы хэд хэдэн мужид шувууны ханиад дэгджээ. Амьтны халдварт өвчний дэгдэлтийг цааш тархахаас сэргийлэх үүднээс олон фермд устгал хийсэн талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.
ТикТок сүлжээний блогчид #cancelbalenciaga хэштегтэйгээр Balenciaga брэндийг бойкотлох аяныг өрнүүлжээ. ТикТокчид энэ брэндийн цүнхийг хайчилж уран, саяхан авсан гуталнуудаа хаяж, өндөр үнээр зарагддаг пүүзнүүдээ шатааж байгаа бичлэгийг хийж эхэлсэн байна. Тэд ийн Balenciaga-г бойкотлох болсон нь загвар өмсөгч хүүхдүүдийг оролцуулан хийсэн сурталчилгаанаас үүдэлтэй аж.
"Исламын улс" бүлэглэлийн толгойлогч Абу аль-Хасана аль Курайши нас барсан талаар алан хядах бүлэглэл мэдэгджээ. Энэ мэдэгдлийг "Исламын улс " бүлэглэлийн Телеграм хуудсанд дуу бичлэгээр хэлбэрээр оруулсан байна.
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Мексикийн баг Саудын Арабын багийн 2:1 харьцаатайгаар хожиж, польшуудтай тэнцэж, харин Аргентинд ялагдсан юм. С хэсгийн тоглолтын дүнгээр Мексикийн баг плей-оффт шалгарч чадаагүй нь сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд тохиож буй анхны тохиолдол аж.
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийн бүхий л тоглолт өндөрлөлөө. Энэ хэсэгт Аргентин, Польш, Мексик, Саудын Арабын шигшээ багууд тоглосон юм.
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ираны баг АНУ-ын шигшээ багтай тоглон 0:1 харьцаагаар ялагдсан. Ийнхүү баг нь ялагдсаны дараа Ираны хөгжөөн дэмжигчид үймээн үүсгэжээ.
Испанийн Мадрид хот дахь Украины элчин сайдын яаманд лхагва гарагт дэлбэрэлт болжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас элчин сайдын яамны нэг ажилтан гэмтсэн гэж Испанийн цагдаагийн газар мэдээлснийг Ройтерс дамжуулсан байна.
Даваа гарагт байдал намжсан ч мягмар гарагийн шөнө Гуанжоуд дахин эсэргүүцлийн жагсаал болжээ. Ковидын бодлогыг эсэргүүцсэн жагсаал гарч эхэлсний улмаас Хятадад хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавих хяналт улам чангарч, жагсаал цуглааны талаар огт мэдээлэхгүй, олон нийтийн сүлжээн дэх постуудыг устгаж, хянаж байгаа тул Гуанжоуд гарсан эсэргүүцлийн талаарх мэдээлэл лхагва гарагийн үдэш л олон улсын сонорт хүрчээ.
Залуус хоёулаа 26 настай. Өмнө нь ч тэд хол замыг дугуйгаар туулан тэмцээн үзэж байсан туршлагатай гэнэ. Тодруулбал, өнгөрсөн онд тэд хамтдаа UEFA-ийн Үндэсний лигийг үзэхийн тулд Францаас Италийг зорьсон байна.
Нидерландын шигшээ баг Катар дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гуравдугаар шатанд Катарын багийг хожсоноор дасгалжуулагч Луи ван Гал шинэ дээд амжилт тогтоожээ. Энэ талаар Чемпионат мэдээлсэн байна.
Орос, Хятадын цэргийн онгоцууд Өмнөд Солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах бүс рүү нэвтэрсэн гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
Пакистанд 11 дүгээр сарын 30-ны лхагва гарагт дэлбэрэлт болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас 21 хүн гэмтэж, бэртсэн харин амиа алдсан хүн байхгүй гэж Пакистаны Цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Цөмийн гүрэнд тооцогддог цөөн орнуудын нэг Хятад улс 2035 он гэхэд 1,5 мянган цөмийн хошуутай болох гэнэ. Ийм таамаглалыг АНУ-ын Батлан хамгаалах яам ээлжит тайландаа дурдсан гэж SCMP сонин мэдээлжээ.
Дуучин Пинк "сармагчны урлаг" цуглуулагчдын анхдагчдын нэг болжээ. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, шимпанзе зэрэг сармагчингууд зурдаг зургийг "сармагчны урлаг" хэмээн нэрлэх болсон бөгөөд Пинк сармагчны зураг худалдаж авахдаа гар татаагүй гэнэ.
АНУ-ын Сенат холбооны хэмжээнд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлажээ. Энэ хууль нь Дээд шүүхий консерватив шүүгчид ижил хүйстний гэрлэх эрхийг хязгаарлахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Оросын арми 10 дугаар сараас эхлэн Украины эрчим хүчний объектуудад пуужингаар цохилт өгч байгаагийн улмаас Украин даяар эрчим хүч байнга тасалдах болсон юм. Эрчим хүчний тасалдлын улмаас усан хангамж ч тасалдаж, Украины иргэд харанхуй, ундны усгүй нөхцөлд удаан амьдарч байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар "цэргийн тусгай ажиллагаа" эхэлж, ОХУ-ын арми хөрш орондоо дайн дэгдээгээд есөн сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Оросын тал асар их хохирол амссан гэж Украин болон барууны орнууд мэдэгдэж байгаа ч Оросын тал хохирлоо багаар үнэлдэг юм. Украин, Оросын сөргөлдөөн ойрын үед шийдэгдэх төлөвгүй байгаа бөгөөд ингэснээр талуудын цэргийн хохирол улам л нэмэгдэнэ. Оросын тухайд гэвэл, энэ оны эцэс гэхэд хохирол нь 100 мянган хүнд хүрнэ гэж Зеленский мэдэгджээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг шүүх анхны эмэгтэй шүүгч нь Францын шүүгч болсон талаар Ройтерс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Францын иргэн Стефани Фраппара Герман, Коста-Рикагийн шигшээ багуудын тоглолтыг шүүх юм байна.
Хятадад 11 дүгээр сард коронавирусийн халдварын дотоодын дэгдэлт нэмэгдэж, цар тахлын оргил үед гарч байснаас ч их халдвар бүртгэгдэх болсон юм. Тиймээс тэг ковид бодлого баримталж буй Хятадын эрх баригчид хөл хорио, хатуу хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа бөгөөд энэ нь гурван жилийн туршид хязгаарлалт дунд амьдарсан оршин суугчдыг бухимдуулж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин, Шанхай зэрэг олон том хотод эсэргүүцэл дэгдэж байв.
Катар улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байх үеэр бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан олон ажилчин амиа алдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж, энэ нь олон улсад ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа. Катарын эрх баригчид олон хүн амиа алдсаныг үгүйсгэж байсан. Харин тэмцээнийг зохион байгуулах дээд хороо 500 орчим цагаач амиа алдсан гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрчээ.