Иранд эсэргүүцлийн жагсаал дахин сэргэлээ
Есдүгээр сард эхэлж, улс орон даяар үймээн самуун болон өрнөж байсан эсэргүүцлийн жагсаал Иранд дахин эхэлжээ. Энэ талаар Туркийн АА агентлаг мэдээлсэн байна.
Есдүгээр сард эхэлж, улс орон даяар үймээн самуун болон өрнөж байсан эсэргүүцлийн жагсаал Иранд дахин эхэлжээ. Энэ талаар Туркийн АА агентлаг мэдээлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, түүний оронд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров явна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг Индонезийн тал баталжээ.
Францын "Лилля" багийн довтлогч Тимоти Веа тун удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн Өвөр Монголын Хөх хот, Жэнжоу хотуудад ч нислэг цуцлагджээ. Коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ хоёр хотод нислэгийг бүрэн зогсоосон гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Оросын Воронеж хотоос армид дайчлагдсан эрчүүдийн төрөл төрөгсөд болох 70 хүн ойр дотныхоо хүмүүсийн араас Луганск мужийн Старобельск рүү явжээ. Тэд дайчлагдсан эрчүүдийг фронтоос буцаахыг шаардаж байгаа гэнэ. Энэ талаар "Дождь" суваг мэдээлсэн байна.
Украин дахь сөргөлдөөн хурцдах эрсдэлээс болгоомжлон АНУ тагнуул, цохилтын MQ-1C Gray Eagle дронуудыг Украинд нийлүүлэхээс татгалзжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Япон, АНУ-ын хамтарсан Keen Sword цэргийн сургуулилалт эхэлжээ. Энэ сургуулилалтад Японоос 26 мянга, Америкаас 10 мянган цэргийн алба хаагч оролцож байгаа талаар Kyodo агентлаг мэдээллээ.
Хятадын эрх баригчид "тэг ковид" бодлогоо үргэлжлүүлж, хот суурин газруудад коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоох, оршин суугчдыг нийтэд нь шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Энэ удаад, 15 сая гаруй хүн амтай Гуанжоу хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлыг дахин эхлүүлсэн талаар SCMP сонин мэдээлжээ.
Грекийн нийслэлд тээврийн салбарынхан ажил хаялт зарлажээ. Цалингаа нэмүүлэхийг шаардсан тээврийн салбарынхан 24 цагийн ажил хаялт зарласнаар Афинд нийтийн тээвэр зогссон байна.
Нуруу нугасны гэмтлээс болж бүрэн эсвэл хэсэгчлэн саажих тохиолдол олонтаа гардаг. Энэ төрлийн саажилтыг эмчлэх хэд хэдэн аргыг өдгөө молекул биологчид болон нейрофизиологчид боловсруулж байгаа аж.
Хувьдаа ашиглах зорилгоор тээврийн хэрэгслийг Монголоос түр нэвтрүүлэх хугацааг зөрчсөн тохиолдол ихээр гардаг аж. Энэ зөрчилтэй холбоотойгоор 2022 он гарсаар 61 захиргааны хэргийг Буриадын Гаалийн газар нээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг дамжуулжээ.
АНУ-д мягмар гарагт завсрын сонгууль эхэлсэн. Энэ сонгуулийн урьдчилсан дүн лхагва гарагаас эхлэн гарч эхэлсэн бөгөөд саналын хуудсанд зохих өөрчлөлт хийж амжаагүйн улмаас нас барсан хүн конгресст сонгогдсон хэрэг гарчээ.
Энэ сонгуулийн талаар АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ сонгууль Бүгд Найрамдах намын хувьд амжилттай болсон гээд урьдчилсан дүн 2024 оны улс төрийн ирээдүйн талаарх түүний төлөвлөгөөнд нөлөөлөөгүй хэмээн мэдэгджээ.
Украины тал Оросын армийн энэ шийдвэрт итгэхгүй байгааг албаны олон төлөөлөгчийн байр сууринаас харж болох юм. Михаил Подоляк, Андрей Ермак нараас гадна Украины Зэвсэгт хүчний төлөөлөгч ч байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, Украины Зэвсэгт хүчин Оросын арми Днеприйн баруун эргээс ухрах тухай шийдвэр гаргасныг "үзүүлэх тоглолт" хэмээн үзэж байгаа талаар "Юг" шуурхай командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк мэдэгджээ
Дэлхийн төгсгөл 2050 онд тохиож магадгүй гэнэ. Ийм таамаглалыг хүн төрөлхтний соёл иргэншлийн зүй тогтлын хөгжлийг таамаглахад зориулан боловсруулсан World One суперкомпьютер гаргажээ.
Сүүлийн үед ойр ойрхон пуужин харваж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаад буруутгагдаж буй Хойд Солонгос лхагва гарагт дахин пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Иран Орос руу дрон нийлүүлж, Оросын арми эдгээр дроныг Украинд ашиглаж байгаа гэсэн мэдээлэл гарсаар багагүй хугацаа өнгөрсөн ч Орос, Ираны тал аль аль нь үгүйсгэсээр байгаа юм.
Лхагва гарагт Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 95 доллараас буурчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт Лондонгийн ICE бирж дээрх арилжааны үеэр нэгдүгээр сарын фьючерсийн үнэ баррель нь 94,98 доллар болсон нь өмнөх арилжаа хаагдах үеийн үнээс 0,4 хувиар буурсан үзүүлэлт аж.
Мөн энэ үйл явдлаас ч өмнө, 2021 онд Хятадын онгоцууд Тайванийн дээгүүр удаа дараа нисэж, энэ арлыг сүрдүүлж байв. Энэ нь Хятадын арми Тайванийг зэвсгийн хүчээр эзлэхэд бэлэн гэдгээ харуулсан дохио гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан бол Цай Инвэнь Хятад Тайвань руу цэргийн хүчээр халдвал хариуг нь амсуулна гэж анхааруулж байлаа.