Туркменд 40-өөс доош насны эмэгтэйчүүдийг жолоо барихыг хоригложээ

Туркменд 40-өөс доош насны эмэгтэйчүүдийг жолоо барихыг хоригложээ

Туркменд 40-өөс доош насны эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон "нууц захирамж" гарч, 40-өөс доош насныхан өөрийн нэр дээр автомашин худалдаж авах, бүртгүүлэх боломжгүй болсон талаар "Хроника Туркменистана" сайт мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Старлинкийн сүлжээ Орос, Афганистанд ажиллахгүй

Старлинкийн сүлжээ Орос, Афганистанд ажиллахгүй

Старлинк хиймэл дагуулын сүлжээнд Орос, Афганистан, Беларусь, Венесуэль, Иран, Куб, Хятад, Хойд Солонгос болон Сирийн иргэд нэгдэх боломжгүй гэнэ. Түүнчлэн Орос улс "хүлээлгийн жагсаалт"-д ч багтаагүй, "удахгүй нэгдэнэ" гэсэн ангилалд ч Оросыг оруулаагүй байна.

Дэлгэрэнгүй
Шойгу: 300 мянган бэлтгэл цэргийг армид татна

Шойгу: 300 мянган бэлтгэл цэргийг армид татна

- Өдөр бүр иргэдийн дээрээс цохилт өгч байгааг бид харж байна. Эмнэлэг, хүн олон цугласан газрын дээрээс цохилт өгч байна. Энэ бол барууны зааварлагчдынхаа хяналтан дор хийж буй үйлдэл. Ийм зааварлагч олон бий, хамгийн сүүлд 150 ирсэн. Барууны командлал Киевээс ажиллагааг удирдаж байна.

Дэлгэрэнгүй
Путин дайчилгаа зарлав

Путин дайчилгаа зарлав

Ард түмэндээ хандсан үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм. 

Дэлгэрэнгүй
Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн нэгэн эр лхагва гарагийн өглөө эрт Токио хотноо Японы Ерөнхий сайдын захиргааны гадна өөрийгөө шатаасан гэж Кyodo мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Зеленскийн эхнэр НҮБ-ын чуулганд оролцож, Гутерриштэй уулзжээ

Зеленскийн эхнэр НҮБ-ын чуулганд оролцож, Гутерриштэй уулзжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган үргэлжилж байна. НҮБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар чуулсан энэ уулзалтад Украины Ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгальтай хамт ирсэн гэсэн мэдээлэл гарсан юм. 

Дэлгэрэнгүй
Оройтож унтдаг хүмүүс чихрийн шижин тусах эрсдэлтэй

Оройтож унтдаг хүмүүс чихрийн шижин тусах эрсдэлтэй

Оройтож унтдаг хүмүүст эрч хүчээ олж авахад зориулагдсан өөх шатаах чадвар нь буурдаг гэдгийг АНУ-ын Ратгерийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Ингэснээр бие организмд өөх тос хуримтлагдаж, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгааны дүн  Experimental Physiology сэтгүүлд нийтлэгджээ.

Дэлгэрэнгүй
Номер один: Буриадын оршин суугчид Монголыг зорих нь эрс нэмэгдлээ

Номер один: Буриадын оршин суугчид Монголыг зорих нь эрс нэмэгдлээ

Геополитикийн нөхцөл байдал дахин эрс хурцадсан нь Буриадад ч нөлөөллөө хэмээн Буриадын "Номер один" сонин бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадыг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц агаарын чиглэл болох Монголыг чиглэсэн нислэгийн тийз есдүгээр сарын 20-ны өдрөөс эрс өссөн гэнэ. 

Дэлгэрэнгүй
Египетийн экологийн идэвхтнүүд хуванцар хаягдлаар пирамид барьжээ

Египетийн экологийн идэвхтнүүд хуванцар хаягдлаар пирамид барьжээ

Экологийн идэвхтнүүд ийнхүү хогоор суварга босгосон нь гол мөрний бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж. Нил мөрнийг цэвэрлэхэд сайн дурынхан оролцсон бөгөөд цаашдаа нутгийн загасчдыг ч энэ ажилд татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Дэлгэрэнгүй
Фумио Кишида: БНАСАУ-ын тэргүүнтэй болзол тавихгүйгээр уулзахад бэлэн

Фумио Кишида: БНАСАУ-ын тэргүүнтэй болзол тавихгүйгээр уулзахад бэлэн

Японы Ерөнхий сайд Фумио Кисида Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай урьдчилсан нөхцөл тавихгүйгнээр уулзахад бэлэн гэнэ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ мэдэгдсэнийг Reuters дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Хятадын эрдэмтэд хойд туйлын чоныг колонийн аргаар гарган авчээ

Хятадын эрдэмтэд хойд туйлын чоныг колонийн аргаар гарган авчээ

2017 онд колонийн аргаар анх удаа нохой гарган авч байсан Хятадын SinoGene компанийн судлаачид энэ удаад хойд туйлын чоно гарган авчээ. SCMP сонины мэдээлснээр, анхын эрүүл саруул бэлтрэг 100 өдрийн өмнө төрсөн бол хоёр дахь нь тун удахгүй төрөх гэнэ. Туршилт амжилттай болсон нь мөхөхийн ирмэг дээр байгаа эсвэл устсан амьтдыг аврах итгэл найдварыг төрүүлж байна гэж эх сурвалж онцолсон байна.

Дэлгэрэнгүй
Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркод очжээ

Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркод очжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дагалдан явах төлөөлөгчдийн хамт есдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын виз авсан байна. Ингээд есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор болсон бөгөөд энэ үеэр зарим орны төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нартай нийт 20 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ. 

Дэлгэрэнгүй
Пентагон: Олон нийтийн санал асуулга нь Оросын арми хүндхэн байдалд орсон гэдгээс анхаарал холдуулах гэсэн арга

Пентагон: Олон нийтийн санал асуулга нь Оросын арми хүндхэн байдалд орсон гэдгээс анхаарал холдуулах гэсэн арга

Ийнхүү олон улс энэхүү санал асуулгыг эсэргүүцэж байгаа бол хараахан эхлээгүй байгаа санал асуулгад саналаа өгөхийг хоригдлуудаас шаардаж байгаа гэх мэдээлэл гарсан байна. "Можем объяснить" гэх телеграм сувагт мэдээлснээр, албан ёсоор эхлээгүй байгаа олон нийтийн санал асуулгад эзлэгдсэн нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжиж байгаа санал өгөхийг хоригдлуудаас шаардан шахаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг сэтгүүлчид Ростов мужийн хоёр хорих газраас авсан эх сурвалжтайгаар дамжуулжээ. Эхний ээлжинд Украины паспорттой хоригдлуудыг шахаж байгаа бөгөөд цаашлаад бусад хоригдлуудаас ч санал авах байх гэж эх сурвалж мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө байлдахаас татгалзахыг Оросын цэргүүдэд уриалжээ

Хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө байлдахаас татгалзахыг Оросын цэргүүдэд уриалжээ

Оросын хүний эрхийн болон ардчилсан хөдөлгөөн гээд нийт 20 гаруй төрийн бус байгууллага Оросын цэргүүдэд хандан уриалга гаргажээ. Энэ уриалга Төрийн думаар батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Украины дайнд оролцохоос татгалзах эсвэл сайн дураар олзлогдохыг Оросын цэргүүдэд хандан уриалсан мэдэгдлийг "Весна" хөдөлгөөний цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Луганск, Донецкийг ОХУ-д нэгтгэх олон нийтийн санал асуулгын тов гарчээ

Луганск, Донецкийг ОХУ-д нэгтгэх олон нийтийн санал асуулгын тов гарчээ

2014 онд Украинд улс төрийн хямрал үүсэж, энэ үеэр салан тусгаарлах явц эхэлсэн бөгөөд Донецк мужид Оросыг баримтлагчид эсэргүүцлийн жагсаал хийж, Донецкийн мужийн захиргааны барилгыг эзлэн авсны дараа 2014 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр БНДАУ өөрсдийгөө тунхагласан юм. Тавдугаар сарын 11-ний өдөр өөрсдийгөө тодорхойлох олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд үүнийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрдөггүй. Түүнчлэн тавдугаар сарын 12-ны өдөр БНДАУ тусгаар тогтнолоо зарласан ч НҮБ-ын гишүүн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй юм.

Дэлгэрэнгүй
ОХУ цагаачдад иргэншил амлан, сайн дурын цэрэгт татахаар зэхэж байна

ОХУ цагаачдад иргэншил амлан, сайн дурын цэрэгт татахаар зэхэж байна

Хоёрдугаар сард Украин руу түрэмгийлж, дайн дэгдээсэн ОХУ бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амсаж, одоо хүн хүч дутагдаж байгаа гэж барууны шинжээчид удаа дараа мэдэгдэж байв. ОХУ "төрийн нууц" гэсэн шалтгаанаар дайнд амссан хохирлынхоо талаар огт зарлахгүй байгаа тул хичнээн цэрэг амиа алдсан, Оросын армид хичнээн цэрэг хэрэгтэй нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ сүүлийн үед сайн дурын цэрэг элсүүлэхээр алслагдсан бүс нутгуудын оршин суугчдад өндөр шан харамж амлаж, хорих газруудад очин цэрэг элсүүлэхээр ухуулж байгаа нь ОХУ үнэхээр л бие бүрэлдэхүүний ноцтой хохирол амссан, үүнийгээ нөхөхөөр чармайж байгаа гэлтэй. 

Дэлгэрэнгүй
Бялууны зураг олон нийтийн сүлжээнд нийтэлснээс болж 10 хоног баривчлагджээ

Бялууны зураг олон нийтийн сүлжээнд нийтэлснээс болж 10 хоног баривчлагджээ

Израилийн Эйлат хотод амьдардаг залуу гэр бүлийг цагдаагийнхан саатуулжээ. Тэд цагдаагийн хэсэгт саатуулагдах болсон нь олон нийтийн сүлжээнд оруулсан бялууны зурагтай холбоотой гэнэ. Тэдний "хэргийн үнэн мөн"-ийг тогтооход цагдаагийнхан 10 хоног зарцуулсан хэмээн The Mirror мэдээлсэн байна.  

Дэлгэрэнгүй
Бельгид шүүгчдийг хоригдлын нөхцөлийг биеэр нь мэдрүүлэх үүднээс шоронд оруулжээ

Бельгид шүүгчдийг хоригдлын нөхцөлийг биеэр нь мэдрүүлэх үүднээс шоронд оруулжээ

Хэдэн жилийн өмнө 25 хоригдол Европын хүний эрхийн зөвлөлд хандан, хорих газрын нөхцөл муу байгаад гомдол мэдүүлсэн бөгөөд үүний дараа Европын хүний эрхийн зөвлөл Бельгийн эрх баригчдыг тухайн 25 хоригдолд тус бүр 5000 евро төлөхийг үүрэг болгож байв. 

Дэлгэрэнгүй
Песков: Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх хэтийн төлөв алга

Песков: Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх хэтийн төлөв алга

Оросын эрх баригчид Украин дахь сөргөлдөөнтэй нөхцөл байдлыг улс төр, дипломат аргаар зохицуулах хэтийн төлөв ажиглагдахгүй байна гэж үзэж байгаа аж. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.

Дэлгэрэнгүй
H&M Орос дахь 20 дэлгүүрээ хаана

H&M Орос дахь 20 дэлгүүрээ хаана

H&M компани энэ оны 10 дугаар сард багтаан Сибирь, Алс Дорнод дахь 20 худалдааны цэгээ хаахаар болжээ.  Энэ талаар арилжааны үл хөдлөхийн зах зээлийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр "Ъ" агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй