Иран өдөрт 9 сая куб.м байгалийн хий Оросоос авна

Иран өдөрт 9 сая куб.м байгалийн хий Оросоос авна

Энд дуулгахад, долдугаар сарын 19-ний өдөр Ираны бирж дээр ираны риал болон орос рублийг хослуулан худалдах арилжаа эхэлсэн бол Газпром компани Исламын Бүгд Найрамдах Улсын нутагт 40 тэрбум долларын өртөг бүхий шинэ төслүүд эхлүүлэхээр болсон талаар зарлаж байлаа. 

Дэлгэрэнгүй
Японд хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтжээ

Японд хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтжээ

Японд "Нанмадол" хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар NHK агентлаг мэдээлжээ. Миязаки мужид хөрсний нуранга болж байшин нь сүйдсэний улмаас нэгэн эр нурангад даруулж амиа алдсан бол өөр нэг хүнийг живсэн машинд амиа алдсан байхыг, олсон гэнэ. Түүнчлэн Хирошима мужид нэг хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Эрдоган: Путин Украин дахь сөргөлдөөнийг аль болох хурдан дуусгахыг оролдож байна

Эрдоган: Путин Украин дахь сөргөлдөөнийг аль болох хурдан дуусгахыг оролдож байна

ОХУ Украин дахь сөргөлдөөнийг аль болох хурдан дуусгах эрмэлзэлтэй байгаа гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байгаа аж. Тэрбээр Узбекистанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа ийм дүгнэлтэд хүрсэн гэнэ. 

Дэлгэрэнгүй
Европт талхны үнэ эрс өсжээ

Европт талхны үнэ эрс өсжээ

Ийнхүү үнэ өсөж байгаа нь Орос Украин руу түрэмгийлсэнтэй ч холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь Орос, Украин үр тариа, улаан буудай, эрдэнэ шиш, наран цэцэг, бордооны томоохон экспортлогчид байсан бөгөөд дайн эхэлснээр Украины боомтуудаас тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болсон бол Орос улс хоригт орсон юм.

Дэлгэрэнгүй
Британи ирэх онд Украин руу 2,3 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж илгээнэ

Британи ирэх онд Украин руу 2,3 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж илгээнэ

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр үг хэлэх үеэрээ ирэх 2023 онд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар мэдэгдэнэ гэж Financial Times сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Украины дайнд 6000 орчим хоригдлыг татан оролцуулсан байж болзошгүй

Украины дайнд 6000 орчим хоригдлыг татан оролцуулсан байж болзошгүй

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлж, энэ дайнд цэргийн бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амссан тул сайн дурын хөлсний цэргүүдийг татах аян Орос даяар өрнөж байгаа талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд дамжуулсаар байгаа юм. Өмнөх цалин хөлсөөс өндөр шан харамж амлаж байгаа ч амь насаараа дэнчин тавьж сайн дурын цэрэг болох хүсэлтэй хүн ховор байгаа тул гэмт хэрэг үйлдэн, хорих газарт ял эдэлж байгаа хүмүүсийг цэрэгт элсүүлэх болсон гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн тархаж байна. 

Дэлгэрэнгүй
Казахстан Оросын тээвэрлэгчдийг хил дээрээ саатуулж байна

Казахстан Оросын тээвэрлэгчдийг хил дээрээ саатуулж байна

Казахстанд шинэ журам үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Оросын ачааны машинуудыг Казахстаны хил дээр саатуулж байгаа гэнэ. Энэ талаар Олон улсын авто тээвэрлэгчдийн холбоо мэдээлснийг deita.ru дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Донецк, Луганскийг ОХУ-д нэгтгэх санал асуулгыг нэн даруй явуулахыг уриалжээ

Донецк, Луганскийг ОХУ-д нэгтгэх санал асуулгыг нэн даруй явуулахыг уриалжээ

Оросын Известия сонины мэдээлснээр, БНДАУ-ын тэргүүн Денис Пушилин БНЛАУ-ын тэргүүнд хандан олон нийтийн санал асуулгад хамтдаа бэлдэх санал тавьжээ. Үүний зэрэгцээ Украины Херсон мужид Орост нэгдэх санал асуулгыг аль болох хурдан зохион байгуулахыг Оросын талаас томилсон захиргааныхан мэдэгдсэн байна. Ийм мэдэгдлийг Херсон мужийн Оросын хяналттай захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов хийсэн бөгөөд түүний өгүүлснээр "Орос улс явчихна гэдгээс айж байгаа", "Орос тэднийг орхихгүй гэдэгт итгэлтэй байхыг хүссэн" нутгийн оршин суугчид ийм санал тавьж байгаа гэнэ. 

Дэлгэрэнгүй
Кыргызстан, Тажикистан хил дээр энх тайван тогтоох баримт бичигт гарын үсэг зурлаа

Кыргызстан, Тажикистан хил дээр энх тайван тогтоох баримт бичигт гарын үсэг зурлаа

Хоёр орны хил дээр 70 орчим маргаантай хэсэг байдаг, эдгээр дээр нарийн тэмдэглэгээ байдаггүйн улмаас сөргөлдөөн байнга гардаг юм. Кыргызстан, Тажикистаны хоорондын хил 972 км үргэлжилдгээс 2022 оны долдугаар сарын байдлаар 600 км орчмыг зөвшилцөн, тохиролцож чаджээ. 

Дэлгэрэнгүй
ФОТО: Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

ФОТО: Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

Есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгссөн, Их Британийг 70 жил удирдсан хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх ёслол есдүгээр сарын 19-нд Лондон хотноо болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй
Залуу бүсгүйн үхлийн дараа Ираны эмэгтэйчүүд эсэргүүцэлд нэгдэж, хижабаа шатааж байна

Залуу бүсгүйн үхлийн дараа Ираны эмэгтэйчүүд эсэргүүцэлд нэгдэж, хижабаа шатааж байна

Ираны эмэгтэйчүүд Тегеранд эсэргүүцэл зохион байгуулж, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагссанаасаа болж ихээхэн хохирол амсчээ. Iran Wire сонины мэдээлснээр, жагсагчдыг нулимс асгаруулагч хий, галт зэвсэг ашиглан хүчээр тараасан бөгөөд есдүгээр сарын 18-ны байдлаар уг жагсаалд оролцож байхдаа цагдаагийн хүчирхийлэлтэй тулгарсны улмаас 38 хүн шархдаж, тав нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол гурав нь галт зэвсгийн шарх авчээ. Ираны олон эмэгтэй эсэргүүцэл илэрхийлэн хижабаа шатааж, үсээ тайрч эхэлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Саудын Арабын иргэн 43 жилийн хугацаанд 53 удаа гэрлэжээ

Саудын Арабын иргэн 43 жилийн хугацаанд 53 удаа гэрлэжээ

Саудын Арабын оршин суугч 63 настай абу Абдулла 43 жилийн дотор 53 удаа гэрлэжээ. Сэтгэлийн амар амгаланг өгч чадах эмэгтэйг хайсаар ийм олон удаа гэрлэсэн хэмээн Абдулла ярьсан гэж Times Now News сонин мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв

БНХАУ-ын зүгээс Тайвань руу халдвал энэ арлыг Америкийн цэргийн алба хаагчид хамгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн талаарх мэдээлэл гарсан. Тайваньд байдал хурцадвал АНУ-ын цэргүүд оролцох эсэх талаарх CBS сувгийн сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан талаар бид мэдээлж байлаа. 

Дэлгэрэнгүй
Хоригдлуудыг дайнд илгээж байгаа асуудлаар хүний эрхийг хамгаалагчид прокуророос тайлбар хүсжээ

Хоригдлуудыг дайнд илгээж байгаа асуудлаар хүний эрхийг хамгаалагчид прокуророос тайлбар хүсжээ

Сүүлийн үед Оросын хоригдлуудыг, тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг "ЧК Вагнера" компанийн бүрэлдэхүүнд багтаан, дайнд оролцуулахаар элсүүлж байна гэх мэдээлэл ихээр гарах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ компанийн эзэн гэгддэг Евгений Пригожин өөрөө суртал ухуулга хийж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд түгэж байв.

Дэлгэрэнгүй
Тайваньд газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ

Тайваньд газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ

Ням гарагт Тайваньд хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ. Байгалийн гамшгийн улмаас гүүр, зам, барилга, дэд бүтэц эвдэрсэн гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Их Британийн оршин суугчид II Элизабетийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураав

Их Британийн оршин суугчид II Элизабетийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураав

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх олон нийтийн ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар есдүгээр сарын 19-ний 06:30 цаг (Shuud.mn: Улаанбаатарын цагаар 13:30 цагт) дуусаж, Вестминстер рүү орох хэсгийг хаан, иргэдийг дараалалд зогсохгүй байхыг анхаарууллаа. 

Дэлгэрэнгүй
Кыргызстанд гашуудлын өдөр зарлалаа

Кыргызстанд гашуудлын өдөр зарлалаа

Есдүгээр сарын 19-ний өдрийг Кыргызстанд Үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Кыргызстан, Тажикистаны хил дээр болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар ийнхүү гашуудлын өдөр зарласан хэмээн Мир24 суваг мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн хил дээрх зэвсэгт мөргөлдөөний улмаас Кыргызстаны 59 иргэн амиа алдсан юм. 

Дэлгэрэнгүй

"Путин"-ийг авсанд хийн, парламентын ордны гадаа дайн эсэргүүцжээ

Тэдний өгүүлснээр, Норвеги дахь украинчууд түрэмгийлэгч ОХУ-тай тэмцэж буй Украиныг дэмжсэн арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулж байгаа гэнэ. Саяхан гэхэд л ОХУ-ын төрийн тэргүүнийг дүрсэлсэн мануухай дүүжилсэн автомашинтайгаар хотыг тойрон явсан байна. 

Дэлгэрэнгүй
Моди дайны эрин биш хэмээн онцолж, Путин дайныг ойрын үед зогсоохоор хичээж байна гэв

Моди дайны эрин биш хэмээн онцолж, Путин дайныг ойрын үед зогсоохоор хичээж байна гэв

Узбекистаны Самарканд хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан талаар India Times мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Оросын цэргийн гэмт хэргийг шалгуулахын тулд олон улсын шүүхээр оруулахыг Чех уриалав

Оросын цэргийн гэмт хэргийг шалгуулахын тулд олон улсын шүүхээр оруулахыг Чех уриалав

Украин руу түрэмгийлэх үедээ оросын үйлдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгахын тулд олон улсын шүүх байгуулахыг Европын холбоог энэ жил даргалж буй Чех улс уриалжээ. Украины арми Харьков мужийн Изюм хотыг Оросын эзлэн түрэмгийллээс чөлөөлсний дараа хотын ойролцоо олон зуун хүний шарил олдсонтой холбоотойгоор Европын холбоог даргалагч орон ийм уриалга гаргасан гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Дэлгэрэнгүй