Хятадын цэргийн онгоцууд Тайванийн хяналтын бүс рүү нэвтэрчээ
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ ажиллагаанд KJ-500 онгоц, Н-6 стратегийн бөмбөгдөгч, J-11 хоёр сөнөөгч, J-16 сөнөөгч дөрөв, мөн J-10 сөнөөгч онгоцууд оролцсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ ажиллагаанд KJ-500 онгоц, Н-6 стратегийн бөмбөгдөгч, J-11 хоёр сөнөөгч, J-16 сөнөөгч дөрөв, мөн J-10 сөнөөгч онгоцууд оролцсон байна.
Хятадын Фужянь мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, 220 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Оросын байгалийн хийн томоохон хэрэглэгчид болох Европын орнууд хийн нийлүүлэлт эрс багасах эсвэл тасалдсан тохиолдолд нөөц хувилбар болгож дулааны цахилгаан станцын ажиллагааг сэргээх төлөвлөгөө боловсруулж байгаа талаар Ройтерс мэдээлжээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдаж, улмаар дайн дэгдээх хугацаандаа Украины Херсон, Запорож мужуудад хяналтаа тогтоож, Оросын талыг баримтлагч захиргаа байгуулсан юм. Цаашлаад эдгээр мужуудыг Орост нэгтгэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл удаа дараа гарч байв.
НАТО болон Европын холбооны тал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч баримталж байгаа бодлого нь Орост ардчилал тогтоход саад болоход чиглэгдсэн гэж Германы канцлер Олаф Шольц үздэг гэнэ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт айлчлан, Холбоотон улсын бүс нутгийн форумд оролцохоор болсон талаар РИА Новости мэдээлжээ.
Анх энэ аварга том загасыг Ко Преа арлаас загасчин зургадугаар сарын 13-ны өдөр олж харсан гэнэ. Улмаар тэрбээр судлаачидтай холбогдон, энэ талаар мэдээлжээ. Судлаачид ирж загасыг барин хэмжээд, эргүүлэн усанд тавьсан байна.
ОХУ Украинд дайн дэгдээж, улмаар энэ улсын хэд хэдэн бүс нутагт хяналтаа тогтоож, Орост нэгтгэх алхмуудыг ээлж дараалан авч хэрэгжүүлсээр байгаа юм.
Сансрын үйл ажиллагаа эрхлэх " Роскосмос " Оросын төрийн корпораци Монголын эмэгтэй сансрын нисгэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх боломжийн талаар Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Муратов дуудлага худалдаанаас олсон бүх мөнгийг Украины дүрвэгчид очсон улс орнуудад хандивлахын тулд ЮНИСЕФ-д шилжүүлэхээр болжээ.
Украинд дайн эхэлснээс хойш Европын орнууд дундаас Оросын эсрэг хамгийн хатуу байр суурьтай байсан улс нь Литва юм. Энэ улс Оросын онгоцуудыг нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрүүлэхгүй гэж хамгийн түрүүнд шийдсэн орнуудын нэг байсны дээр Европын холбооны орнууд дундаас хамгийн түрүүнд Оросын байгалийн хийнээс татгалзсан.
Хиллари Клинтоны үзэж байгаагаар ирэх сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намаас өрсөлдөх гол өрсөлдөгч байх гэнэ. Түүнчлэн Дональд Трамп ч сонгуульд өрсөлдөж магадгүй гэж Клинтон ярьжээ.
Эндээс харахад барууны орнууд хориг тавьсан ч Орос худалдан авагч олж чадсан, үнээ бууруулахаас аргагүй болсон ч ашигтай ажиллаж байна гэж Ройтерс агентлаг онцолсон байна.
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлснээс хойш Украины Зэвсэгт хүчин "33800 дайсныг устгасан", үүнээс 200 орчим "Путиний цэрэг" өмнөх хоногт устгагдсан гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ.
Украинчууд устгасан Оросын цэргийн техникийн үзэсгэлэн Польшийн нийслэл Варшав хотод өнөөдөр нээлтээ хийнэ гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгдсэнийг Польшийн Polsat News суваг мэдээлжээ.
Украинд дайн эхэлснээс хойш барууны орнууд Украинд төрөл бүрийн зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Эдгээр орнуудын нэг нь Австрали улс бөгөөд энэ улс Украинд 14 хуягт тээвэрлэгч өгөхөөр амлаж байв.
Тайга.инфо сайтын мэдээлснээр, Херсон, Мелитополийн сургуулиудын хичээлийн шинэ жилд бэлтгэх "сайн дурын багш нар"-ыг хайж байгаа талаарх зарлал зургадугаар сарын эхээр Волгоград мужид тархсан байна. Энэ мужийн сайн дурынхныг хоёр долоо хоногийн хугацаанд Херсон, Мелитополь хот руу явж ажиллахыг уриалж байжээ.
Түүнчлэн тэрбээр Украин зэвсэглэлийн тал дээр Оросыг гүйцэхгүй байгаа талаар хүлээн зөвшөөрсөн байна. Олон зэвсэг тэр дундаа агаараас эсэргүүцэн хамгаалах систем шаардлагатай байгааг Кулеба онцолжээ.
Монголын Хүннү эйр компанийн үйлдэж буй энэ нислэг оросуудын хувьд "Ази руу хүрэх гүүр" болж байгаа талаар Буриадын хэвлэлүүдэд бичсээр байгаа юм. ОХУ хоригт орж, олон улсын нислэг хязгаарлагдсан энэ үед Оросын зорчигчид буриадаас Монгол руу нисэж, Солонгос, Япон зэрэг гадаадын орнууд руу аялж байгаа аж.
Өмнө нь Холливудын жүжигчин Анжелина Жоли ч мөн Украинд очиж байлаа. Тэрбээр мөн л НҮБ-ын сайн үйлсийн элчийн хувиар Украинд дөрөвдүгээр сард очсон юм.