Доминиканы сайдыг ажлын байран дээр нь хөнөөжээ
Хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Энэ мужид Оросын цэргүүд хяналтаа тогтоосон бөгөөд өдрөөс өдөрт мужийг Оросын бүрэлдэхүүнд багтаах ажлыг хийж байгаа юм. Оросын тал Херсон мужийг "чөлөөлсөн" хэмээн мэдээлж байгаа бөгөөд энэ мужид Оросын паспорт тараахаас өмнө орос хэлийг төрийн хэлний статустай болгох, Оросын өдрийг тэмдэглэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж байлаа.
Орос улс дэлхий дахиныг хүнсний хямралаар сүрдүүлэхийн тулд Украины үр тарианы экспортыг хаан боогдуулж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
БНАСАУ-ын цөмийн туршилтад дэлхий нийтээрээ хариу өгнө гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман анхааруулжээ. Тэрбээр Өмнөд Солонгост айлчлах үеэрээ ийм мэдэгдэл хийснийг Ройтерс дамжуулсан байна.
ОХУ Украины Мариуполь хот дахь "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрийн нутаг дэвсгэрт амиа алдсан Украины дайчдын цогцосуудыг хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлсэн гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ.
Цахилгаан эрчим хүчний хангамжийн салбарт хямрал нүүрлэсний улмаас АНУ-д онц байдал зарлажээ. Онц байдал тогтоох тухай захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан гэж CNN мэдээлсэн байна.
Ойрын хугацаанд солилцохгүй, Оросын олзлогдсон цэргүүдийг хорих тусгай лагерийг Украины баруун нутагт байгуулсан гэнэ. Энэ талаар Украины Хуульзүйн сайд Денис Малюська мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.
Украины Зэвсэгт хүчний цэргүүд армийнхаа Су-27 онгоцыг андууран сөнөөжээ. Энэ талаар Украины цэргийнхний олон нийтийн сүлжээн дэх хаягууд болон Телеграм сувгаас авсан эх сурвалжтайгаар Царьград мэдээлсэн байна.
South China Morning Post сонины мэдээлснээр, 75 мянган хүн амтай Эрээн хотод супермаркет, эмийн сан, эмнэлгээс бусад бүх байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тавьжээ.
Өндөр албан тушаалын эх сурвалжийн өгүүлснээр, бүс нутгийн оршин суугчдын ихэнх нь Оросыг дэмжиж байгаа гэнэ. Мөн Крым, Донбассын асуудлыг хэлэлцэхгүй гэж хэлэлцээрийн баримт бичгийн төсөлд тусгасан байна.
Украины дорнод хэсэг дэх Донецк, Луганск мужуудад Мариуполийн "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрээс олзлогдсон 2,5 мянга гаруй хүн байж магадгүй гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Путин охидынхоо нэг болох Екатерина Тихоноваг намын дарга болгохоор бэлдэж байгаа гэнэ. Тихонова албан тушаалд очиж, харин Путин эрх мэдлээс холдсон мэт дүр эсгэх аж. Энэ зорилгодоо Патрушевийг ч ашиглана гэж эх сурвалж мэдээлжээ.
Орос, Украины хэвлэлүүд түүнийг Луганск мужийн Попаснянск районы Николаевка сууринд байлдааны ажиллагааны явцад амиа алдсан гэж мэдээлж байсан юм.
БНАСАУ-ын зүгээс аливаа "өдөөн хатгалга" гаргавал Өмнөд Солонгос "хатуу, ширүүнээр хариу өгнө" гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгджээ. Энэ талаар Ёнхап агентлаг дамжуулсан байна.
Ням гарагийн өглөө ОХУ Украины нийслэл пуужингаар довтолсон. Энэ нь барууны орнуудаас ирж буй цэргийн техникийн нийлүүлэлтийг тасалдуулах гэсэн оролдлого байж болох юм гэж Британийн Батлан хамгаалахын тагнуулын тайланд өгүүлснийг УНИАН дамжуулжээ.
Өмнө нь Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэл хийхдээ Москва хотын өмчлөлд шилжсэн "Renault Россия" үйлдвэр "Москвич" брэндийн машин үйлдвэрлэнэ хэмээн онцолж байв.
ОХУ хяналтаа тогтоосон Херсон, Запорож мужуудад иргэдэд Оросын паспорт олгохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ мэдээлэл батлагдаж, Херсонд Оросын иргэншил авах баримт бичгийг хүлээн авч эхэлсэн талаар ТАСС мэдээлжээ.
БНХАУ сансрын шинэ станцруугаа нисэгчдээ амжилтай илгээжээ. Энэ талаар Хятадын сансрын агентлагаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Украинд Беларусийн 1,5 мянга орчим иргэн ОХУ-ын эсрэг тулалдаж байгаа гэнэ. Энэ талаар 2020 оны сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой өрсөлдөж байсан, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл Светлана Тихановская мэдэгдсэнийг "Украины үнэн" сонин дамжуулжээ.
Буриадын тэргүүн Алексей Цыденов зам тээвэр хариуцсан сайдаа газар дээр нь ажиллаж, зам засахыг үүрэг болгожээ. Тэрбээр энэ талаараа Телеграм сувагтаа бичсэн байна.