АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийжээ
Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж, нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үздэг юм. 1949 онд Коммунист намтай иргэний дайнд орж, ялагдсан Гоминьданы намын засгийн газар энэ арал руу дүрвэсэн. 1970-аад он хүртэл Бүгд Найрамдах Хятад Улс бүх Хятадын хууль ёсны эрх баригчид тооцогддог байв.



















