General Motors Оросын зах зээлийг нэг мөр орхисон гадаадын анхны компани боллоо
АНУ Орос руу тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, тэр дундаа өндөр үнэтэй автомашин нийлүүлэхийг хориглосон талаараа гуравдугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж байв. Энэ хоригийн улмаас GM концерн Орос руу үнэтэй машин нийлүүлэх боломжгүй болсон тул ийнхүү үйл ажиллагаагаа нэг мөр зогсоосон байна.



















