ВВС: Запорожийн АЦС дээр гарсан гал түймрийг унтраажээ
Запорожийн атомын цахилгаан станц байрладаг Энергодар хотын захирагч тус станцын бүсэд байлдаан зогссон хэмээн мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ.
Запорожийн атомын цахилгаан станц байрладаг Энергодар хотын захирагч тус станцын бүсэд байлдаан зогссон хэмээн мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ.
Оросын төлөвлөгөөг Хятад улс мэдсэн гэх мэдээлэл нэгдүгээр сарын сүүлээр гарч байлаа. Харин Орос, Хятад үүнийг хуурамч мэдээлэл хэмээн мэдэгдсэн юм.
Бээжин 2022 паралимпийн наадамд Орос, Беларусийн тамирчид оролцох боломжгүй болсон бөгөөд энэ нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа, Беларусь түүнийг нь дэмжсэнтэй холбоотой аж.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Запорожийн атомын цахилгаан станцыг тойрсон нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.
Украины Запорожийн атомын цахилгаан станцад гарсан хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Владимир Зеленский Европт ханджээ. Тэрбээр Европын улс төрчдийг "сэрэхийг" уриалсан байна.
Олон улсын паралимпийн хорооны тэргүүн үг хэлсний дараа БНХАУ-ын дарга Ши Жинпинь Паралимпийн наадам нээгдсэнийг албан ёсоор зарлалаа. Ингэснээр гуравдугаар сарын 13-ныг дуустал онцгой тамирчид паралимпийн дэвжээн дээр эвлэлдэн нэгдэх юм.
Чехийн Засгийн газар Украин руу 17 сая крон (731 мянган ам.доллар орчим)-ы үнэ бүхий зэвсэг, сум хэрэгслийг илгээхээр болжээ. Энэ талаар Известия мэдээлсэн байна.
Запорожийн АЦС-ын хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Оросын байршлаас тасралтгүй буудаж байгаа тул гал унтраах баг станц руу ирж, гал түймэр унтрааж чадахгүй байгаа гэнэ.
Оросын тусгай ажиллагааны эсрэг хууль бус жагсаал, цуглаанд оролцсоны улмаас хариуцлагад татагдсан хүмүүсийг Донбасс руу цэргийн албанд татах хуулийн төслийг Оросын Төрийн Дум хэлэлцэхээр болжээ. Энэ талаар Известия мэдээлсэн байна.
Орост Фейсбүүк олон нийтийн сүлжээ нээгдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Оросын хэрэглэгчид "ВКонтакте" сүлжээнд бичжээ.
Украинд явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа аж. Энэ хугацаанд нийтдээ 7000 орчим жагсагч саатуулагдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Хэлэлцээ болж өндөрлөсний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нуувчиндаа хэвлэлийн бага хурал зохион байгуулсан талаар Вести мэдээлсэн байна. Тэрбээр энэ үеэрээ Путинд хандан хэлэлцээний ширээний ард суухыг уриалжээ.
Харин дөрөв буюу сүүлийн шатанд улсын бүх иргэдийг цэрэгт татах бөгөөд энэ үед нас, бие бялдрын хязгаарлалт хамаарахгүй гэнэ.
Оросын паралимпийн тамирчид Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцох боломжгүй болжээ.
2015 онд гаргасан цагдаагийн газрын мэдээллээр, жилд 20 мянган хүүхэд хулгайд алдагддаг гэнэ.
Украин, Оросын хоёр дахь шатны хэлэлцээ гуравдугаар сарын хоёрны өдөр болно гэсэн мэдээлэл гарсан ч хойшлогдон, гуравдугаар сарын гуравны өдөр зохион байгуулагдахаар болсон талаар талууд мэдээлсэн.
Украины Изюм хот руу шөнө агаараас довтолсоны улмаас энгийн иргэд амиа алджээ. Энэ талаар Харьков мужийн Изюм хотын дарга Володимир Матцокин мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна.
"Дайн дуусгахын тулд бид шорон, саатуулах газрыг дүүргэх ёстой юм бол дүүргээд өгцгөөе" хэмээн Навальный мэдэгджээ.
Улмаар тэд Оросын төрийн байгууллагууд болон төрийн оролцоотой хэвлэл мэдээллийн сайтуудыг хакердаж эхэлсэн юм. Харин үүнд Оросын хакерууд хариу өгчээ.
Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулах хугацаанд 227 энгийн иргэн амиа алдсан талаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээлжээ. Мөн бодит тоо "илүү их байж болзошгүй" хэмээн мэдээлсэн байна.