Бразил Украины дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн
Тус улс хичнээн дүрвэгчийг хүлээн авахад бэлэн байгаа талаарх тодорхой мэдээлэл өгөөгүйн дээр Бразил руу дүрвэгчдийг тээвэрлэх талаарх асуудлыг одоогоор хэлэлцээгүй хэмээн онцолжээ.
Тус улс хичнээн дүрвэгчийг хүлээн авахад бэлэн байгаа талаарх тодорхой мэдээлэл өгөөгүйн дээр Бразил руу дүрвэгчдийг тээвэрлэх талаарх асуудлыг одоогоор хэлэлцээгүй хэмээн онцолжээ.
Өмнө нь Зеленский Украин улс Европын холбоонд гишүүнчлэл авах эрхтэй хэмээн мэдэгдэж байлаа. Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбоонд элсэхийн тулд ихээхэн өөрчлөлт шаардлагатай, үүнийг хэдхэн сарын дотор хийх боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон хэлэлцээ нь гагцхүү эхний шат хэмээн талууд мэдэгдсэн юм. Дараагийн шатны хэлэлцээ нь ойрын өдрүүдэд, Польш-Беларусийн хил дээр болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ.
Орос, Украины хэлэлцээ Украин, Беларусийн хил дээр үргэлжилж байна.
Москвагийн цагаар 12.00 цагт, Улаанбаатарын цагаар 17.00 цагт Беларусь, Украины хил дээрх Припять голын орчимд Орос, Украины талуудын энхийн хэлэлцээ эхэллээ. Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх газарт нисдэг тэргээр ирсэн юм.
Хатан хаан II Елизавета хаан ширээнд суусны цагаан алтан ойг тэмдэглэх албан ёсны арга хэмжээнүүд Их Британид зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болно. Чухамхүү зургадугаар сард хаан ширээнд суух ёслол болсон тул ийнхүү энэ сард тэмдэглэхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, вагнерчууд дайрахын тулд Кремлиэс тушаал хүлээж байгаа, тэдний буудах хүмүүсийн жагсаалтад Ерөнхий сайд, Сайд нарын танхим бүхэлдээ, Киев хотын дарга Виталий Кличко түүний дүү Владимир гээд нийт 23 хүн багтсан гэнэ.
Беларусь, Украины хил дээрх Припять голын орчимд ОХУ, Украины хэлэлцээ болохоор товлогдсон. Одоогоор Оросын төлөөлөгчид Украины талыг хүлээж байгаа гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн Путинийг дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн Гитлертэй зүйрлэжээ. 2022 онд, 77 жилийн дараа ОХУ-д түүнтэй төстэй хүн гарч ирсэн хэмээн бичсэн байна.
Оростой хэлэлцээ хийхээр хөдөлсөн УУкраины төлөөлөгчид Беларусийн нутаг дэвсгэр дээр ирсэн гэж Sputnik Беларусь агентлаг мэдээлжээ.
"Украины үндсэрхэг үзэлтнүүд Украины оршин суугчдыг бараг л барьцаалж, тэднийг амьд бамбай болгон ашиглаж байгаа" нь жинхэнэ аюул хэмээн тэрбээр мэдэгдэж байв.
Казахстаны Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал, цэргийн бэлтгэлийг дээшлүүлэх арга хэмжээнүүд нь төлөвлөгөөнүүдийн дагуу явагдаж байгаа хэмээн онцолжээ.
Орос Украин руу халдсанаас хойш рублийн ханш үргэлжлэн унасаар байгаа бөгөөд Оросын томоохон банкууд ням гарагт валют солих ханшаа нэмэгдүүлсэн талаар Forbes мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн ажиллагаа эхлэхийг мэдэж байсан, гэвч хэлэлцээ хийгээгүй хэмээн Дээд Радын гишүүн, "Сөрөг хүчний тавцан-амьдралын төлөө" фракцийн гишүүн Илья Кива мэдэгджээ.
Оросын нийслэл Москва хотод ч дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Зураг дээрх жагсагчид "Украинд энх тайван, Орост эрх чөлөө" гэсэн бичиг барин алхаж байна.
Ан-225 "Мрия" нь ЗХУ-д бүтээгдсэн, дэлхийн хамгийн том тээврийн онгоц юм. ЗХУ задрасны дараа Украины мэдэлд очсон байна. Ийм хоёр төрлийн онгоц байснаас гагцхүү нэг нь л Украины компанид нислэг үйлддэг байсан аж.
Александр Тюляков 2014 оны гуравдугаар сараас эхлэн "Газпром трансгаз Санкт-Петербург"-ийн байгууллагын хамгаалал, мэргэжилтнийн удирдлага хариуцсан орлогч захирлын албан тушаалд ажиллаж байжээ.
Барууныхан Оросын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа нь Украины асуудлыг шийдэхгүй гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна.
ОХУ Украин руу довтолж эхэлсэнтэй холбоотойгоор Барууны орнууд Оросын эсрэг шинээр эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлсэн юм. Улмаар ням гарагт шилжих шөнө Оросыг SWIFT-ээс хэсэгчлэн салгахаар болсон талаар Барууны орнууд албан ёсоор зарлав.
Ням гарагт дэлхий дахины анхаарлыг татсан хамгийн том сэдэв нь сөргөлдөгч талууд болох Украин, ОХУ-ын хэлэлцээ байлаа. Оросын төлөөлөгчид Беларусийн Гомель хотод Украины талтай хэлэлцээ хийхээр ирсэн ч Украины тал Беларусьт хэлэлцээ хийхээс татгалзсан гэх мэдээлэл гарч байв.