Пермь: 18 настай оюутны гарт амиа алдсан хүмүүс 18-66 насныхан байжээ
Хаа сайгүй гал нээж байсан алуурчныг замын цагдаагийн бага дэслэгч Константин Калинин зогсоожээ. Тэрбээр их сургуульд гал нээсэн талаарх мэдээллийг нүдээр харсан хүмүүсийн мэдээллээс олж мэдмэгцээ хамтран зүтгэгчийн хамт хэргийн газрыг зорьсон байна

















