"Ард түмний мэр" гэгддэг Якутск хотын дарга эмэгтэй огцорно
2018 онд Сахагийн нийслэлд хотын даргын сонгууль болж, энэ сонгуульд тухайн үед нэг их танил болоогүй Сардана Авксентьева ялалт байгуулсан юм. Оросын эрх баригч "Нэгдсэн Орос нам"-ын нэр дэвшигчийг ялан гарч ирсэн нь Орос даяар ихээхэн анхаарал татаж байв.


















