Бритни Спирс багадаа амьдарч байсан байшинг дуудлагаар худалдана сая доллараар худалдана
Бритнигийн эцэг Жейми Спирс 1988 оноос хойш энэ байшин, газрыг эзэмшиж байгаа гэнэ. Тэрбээр Бритнигийн ээж Линнээс 2002 онд салсныхаа дараа эргээд энэ байрандаа суурьшжээ. Байшин гурван унтлагийн өрөө, хоёр угаалгын өрөөтэй, нийт 213 кв.метр талбайтай аж. Бритнигийн эцэг энэ байшин, эзэмшлийн газраа 1,2 сая доллараар зарахаар төлөвлөж байгаа гэнэ.



















