Америкийн жүжигчид ажил хаялтаа үргэлжлүүлэхээр болжээ
Америкийн 160 мянга орчим жүжигчний ашиг сонирхлыг төлөөлдөг SAG-AFTRA үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласан зохиолчдын тэмцэлд долдугаар сарын 14-ний өдөр нэгдэж байлаа. Жүжигчин болон найруулагчдын үйлдвэрчний эвлэлүүд хиймэл оюун ухаан ашиглахад хязгаарлалт тавихыг шаардаж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан зохиолчид болон жүжигчдийн "ажлыг булаана" гэж тэд үзэж байгаа аж.



















