Бразилын Санта-Клаусууд мэргэжлийн диплом гардан авчээ
Мэргэжлийн Санта-Клаус бэлтгэх сургууль Бразилд 2018 онд нээгджээ. Энэ сургуульд элсэгчдэд хэрхэн мэргэжлийн Санта байх талаар жүжигчид, мэргэжлийн багш нар хичээл заадаг аж. Тэд оюутнуудад хэрхэн зөв нүүрээ будах, Санта-Клаусыг илтгэх гол үг болсон "Хо-хо-хо" гэсэн авиаг хэрхэн гаргах талаар заадаг аж.



















