CNN: Илон Маск Оросыг хамгаалж Украины интернетийг салгасан
СNN агентлаг ийм мэдээлэл дамжуулсны дараа Маск олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр CNN мэдээллийг няцаасан ч 2022 онд тухайн бүсэд систем залгагдаагүй байсан, Оросын флотын эсрэг халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилсны үндсэн дээр системийг идэвхжүүлэх тухай Украины хүсэлтэд татгалзсан хариу өгсөн хэмээсэн байна.



















