Индонези чинээлэг иргэдийг татахын тулд алтан виз гаргана
Индонези "алтан виз" гаргахаар зэхэж байгаа талаарх мэдээлэл анх энэ оны тавдугаар сарын сүүлээр гарч байлаа. Тухайн үед Индонезийн Аялал жуулчлал, бүтээлч эдийн засгийн сайд Сандиага Уно 5-10 жилийн хугацаатай баримт бичиг олгох хөтөлбөр эхлүүлэх талаар мэдэгдсэн ч виз олгох нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Гагцхүү "алтан виз" чинээлэг жуулчдыг Индонези рүү татна хэмээн онцолч байв.



















