Эминем АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг өөрийнх нь дууг ашиглахыг хоригложээ
Дуучдын эрхийг хамгаалах байгууллага Эминем нэрээрээ алдартай Маршалл Брюс Мэтерсийн хүсэлтээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Вивек Рамасвамгийн сонгуулийн штабт хандан, Эминемийн дууг ашиглаж болохгүй гэдгийг сануулжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.



















