Нигери дэлхийн бүх орноос элчин сайдаа эгүүлэн татна
Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс дэлхийн бүхий л орноос элчин сайдаа эгүүлэн татахаар болжээ. Ийм үүргийг тус улсын Ерөнхийлөгч Бола Тинубу өгсөн гэж Ройтерс агентлаг мээдэлсэн байна.
Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс дэлхийн бүхий л орноос элчин сайдаа эгүүлэн татахаар болжээ. Ийм үүргийг тус улсын Ерөнхийлөгч Бола Тинубу өгсөн гэж Ройтерс агентлаг мээдэлсэн байна.
Алдагдсан гитарыг хайх хүмүүст тусламж болгон фирм басс гитарын гэрэл зураг, түүнчлэн гитар худалдаанд гарснаасаа хойш алдагдах хүртлээ хаана байсан, хуурамч эдлэлийг хэрхэн таних зэрэг мэдээллийг түгээжээ. Маккартнигийн алдагдсан гитарын онцлох шинж нь гитарын хүзүүн дээр Höfner фирмийн лого босоо хэлбэртэй байдаг аж. Харийн сүүл үеийн загварууд дээр лого хэвтээ байрлалтай байдаг гэнэ.
Үүрэгт ажлаасаа халагдаж буй Резниковын тухайд тэрбээр 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Батлан хамгаалахын сайдаар ажилласан. 2023 оны эхээр Украинд авлигын дуулианы улмаас хэд хэдэн өндөр албан тушаалтан тэр дундаа Батлан хамгаалахын орлогч сайд нар халагдсаны дараа Алексей Резников ч албан тушаалаасаа халагдана гэсэн мэдээлэл гарч байлаа.
Тагнуулчдын мэдээллээр, 2023 оны тавдугаар сараас эхлээд Оросын эрх баригчид Төв Азийн орнуудаас ирсэн цагаачдыг армид элсүүлэх ажлыг идэвхтэй явуулж байгаа гэнэ. Цагаач иргэдэд 400 мянга хүртэлх рублийн цалин, Оросын иргэншлийг түргэвчилсэн горимоор авах боломжийг амлаж байгаа аж.
НҮБ өнгөрсөн онд энэ асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хийж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж үзэж болохуйц явдал гэж БНХАУ-ыг буруутгаж байв. Харин БНХАУ-ын эрх баригчид уйгурууд болон бусад хүмүүсийг шашин, соёлоос нь болж хавчин гадуурхдаггүй, барууныхан худал мэдээлэл тараадаг, Хятадын тал гагцхүү салан тусгаарлах үзэл, терроризм, шашны экстремизмээс сэргийлэх үүднээс арга хэмжээ авдаг хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа.
Мөн энэ асуудалд анхаарал хандуулахын тулд тэд саяхан хот руу орох гарцыг хааж, "Яг одоо тоормозоо гишгэ, тэгэхгүй бол биднийг дайрчихна!", "Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд Халльштатт ердөө л саалийн үнээ, харин бидний хувьд гэр орон", "Бидний хүүхдийн талаар бодоцгоо" зэрэг үгс бүхий самбар барин жагссан байна.
Үүнээс долоо хоногийн дараа, Ptawatomi казиногийн захирал Доминик Ортиз Сарад гэнэтийн бэлэг барьсан байна. Тэд энэ жил 106 нас хүрсэн Сарагийн насыг нь хүндэлж хожлын мөнгийг хоёр нугалж өгчээ.
Бүгд Найрамдах Нижер Улсын төрийн эрхийг булаан авсан цэргийнхэн НҮБ-ын төлөөлөгчийн газар, олно улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудыг "ажиллагаа явуулах бүсэд ажиллах"-ыг хоригложээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Энэ омгийнхны байгууллагууд мейтей омгийнхныг бүртгэгдсэн кастад багтаахыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байсан юм. Улмаар наймдугаар сарын 29-ний өдөр Бишнупур болон Чурачандпур тойргууд болон хөрш зэргэлдээ нутгуудад мөргөлдөөн эхлэсэн байна
Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Хойд Солонгос хоёр баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлжээ. Энэ талаар KBS телевиз мэдээлсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь энэ сард Энэтхэгт болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байж магадгүй гэж Ройтерс агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Ши Жэнли 2019 онд Америкийн микробиологийн нийгэмлэгийн гишүүн болсон. Тэрбээр 2002-2003 онд дэгдсэн амьсгалын цочмог халдвар болох SARS тархалтын үед халдварын эх үүсвэрийг эрэн хайхад ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Түүнчлэн дэлхий дахинаа коронавимрусийн цар тахлыг дэгдээсэн Sars-CoV-2 вирусийн гарал үүслийн тухай яриа гарах бүрт Ши Жэнли эрдэмтний нэр дурдагддаг байв. Чухамхүү түүний удирддаг лабораториас вирус алдагдсан гэх таамаг өнөө хүртэл хүчтэй тархсаар байгаа юм.
Оросын нийслэл Москва хотыг чиглэсэн дроны халдлага анх тавдугаар сарын гурванд шилжих шөнө гарч байлаа. Тухайн үед хоёр дрон Кремль рүү халдахыг завдсан. Дараагийнх нь тавдугаар сарын 30-ны өдөр болж, Москва Сити барилгыг оносон юм. Үүнээс хойш Москва хот болон Москва орчимд 21 удаа дрон нисэж иржээ.
Есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Москвагийн сурагчид Африкийн орнуудын хэл үзэхээр болжээ. Шинэ гадаад хэлний хичээлийг багтаасан сургалтын хөтөлбөрийг эхний ээлжинд Москвагийн гурван сургуульд хэрэгжүүлнэ гэж энэ хотын Боловсрол, шинжлэх ухааны газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна. Түүнийг дэлхийн томоохон хэвлэлүүдийн төлөөлөгчид дагалдан ирсэн юм. Тэдгээрийн нэг болох Ройтерс агентлаг эхний мэдээллээ түгээжээ.
Энэ улсын нэрний үүслийн тухайд, Sancta Sedes гэдэг нь грек хэлний "ἱερά" буюу "ариун, гэгээн", латин хэлний "sedes" буюу "сэнтий, хаан ширээ" гэх үгээс гаралтай. юм байна. Католик шашинд Христийн 12 шавь анх сайн мэдээг түгээн амьдарч байсан газруудыг "Элч нарын сэнтий" гэж нэрлэдэг бөгөөд Ватиканд орших Гэгээн Ширээ нь анхны Пап хэмээгддэг Гэгээн Петрийн сэнтий учир онцгойлон ингэж нэрлэжээ. Гэгээн тус бүр өөрийн тэргүүн цогчин дугантай байдаг. Гэгээн Ширээт оршдог тэргүүн цогчин дуган бол Латераны Гэгээн Иоханы цогчин дуган юм.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис есдүгээр сарын нэгнээс дөрөвний хооронд манай улсад айлчлахаар болсон. Олон зууны дараа Монгол Улсад хийгдэж буй Ромын папын айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдрөөс манай улсад айлчлалаа эхлүүлж буй Ромын пап Францисын тухай цөөн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Хамгийн сүүлд, наймдугаар сарын 31-ний өдөр Москвагийн нисэх буудал нислэг хүлээн авах, илгээх ажлаа түр зогсоож байлаа. Энэ нь нисэгчгүй нисэх аппаратуудын дайралттай холбоотой байсан юм.
Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Оросын Псков хотын нисэх буудал руу дроноор халдсан хэрэг гарсан. Псковын нисэх буудал руу дроноор халдах үед тус буудлын нутаг дэвсгэр дээр байх хорооны зэвсэглэлд байдаг цэргийн тээврийн Ил-76 дөрвөн онгоц гэмтсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутаг дахь удирдах газар наймдугаар сарын 31-ний өдөр батлаж байв. Дроны халдлагын улмаас Ил-76 хоёр онгоц шатсан гэж мэдээлсэн ч гэмтлийн зэргийн талаар мэдээлэл өгөөгүй юм.
Пүрэв гарагт Өмнөд Африкийн Йоханнесбург хотод байх таван давхар барилгад гал гарч, олон хүн амиа алдсан талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ гал түймрийн улмаас 50 гаруй хүн амиа алдсан гэж пүрэв гарагт мэдээлж байсан бол хохирогчдын тоо дахин нэмэгджээ.