Өнгөрсөн сард эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар 238 иргэн 1111 төвд ханджээ
Олон нийттэй нээлттэй харилцах 1111 төвд ирдэг санал гомдлын гуравдугаарт эрүүл мэндийн салбартай холбоотой санал гомдол эзэлж байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас хийж буй үйл ажиллагаагаа иргэдэд ил тод байлгах, шилэн байх, санал гомдлыг шуурхай шийдвэрлэж байх ажлын хүрээнд сар бүрийн дөрөв дэхь долоо хоногт ЭМЯ-ны удирдлагууд мэдээлэл хийдэг байх нөхцөлийг бүрдүүлж байна.


















