Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ
Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9.30 цагт эхэллээ. Шүүх хуралдаан хаалттай явагдах бөгөөд Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцож байна. Мөн нэр бүхий гэрч нар оролцож байгаа юм.



















