Амны хаалтнаасаа салах цаг БОЛООГҮЙ
манай улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, өдөрт бүртгэгдэх хадварны тохиолдлын тоо буурснаараа цар тахал дуусгавар болсон гэсэн үг биш юм. Гагцхүү хувь хүний хариуцлагаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй.



















