Жүжигчин Б.Нямдаваа: Нэг нэгэндээ хайртай байхад л улс орон хөгжинө
Төрийн ордонд сууж байгаа ах нартаа хандаж хэлэхэд "ирээдүй болсон залуучууд чинь гадагшаа явах гээд байна. Ингэж явах нь зөв үү. Монголын ирээдүй үлдэх үү. Дүү нарыгаа хайрлах болоогүй юм уу. Нэг нэгэндээ хайртай байя. Боломж олгоё. Монголчууд нэг нэгэндээ хайртай байхад л хөгжинө. Аймар амархан. Манай үе тэнгийн залуус өнчин хүүхэд шиг байдаг. Төр бол бидний аав шүү дээ. Гэтэл биднийгээ хаячихсан. Дүү нарыгаа хайрлахгүй юм уу.

















