Манай улсын хүн амы өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болон өөрчлөгдсөн байна. Энэ нь эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг. Үүнийг эрдэмтэд дүгнэхдээ монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж үзжээ.