Өвдөөд эдгэсэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулж эхэллээ
Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэнд эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ. Өвдөөд эдгэсэн 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонголт хийлгэн вакцинжуулах аж.



















