240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм.



















