Шинэ Ерөнхийлөгч маргааш тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж дуусгавар болсон. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Ингээд сонгогчдын олонхын саналаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон.



















