Б.Цэцэгсайхан: Коронавирусийн эмчилгээний эмийг хөнгөлөлттэй үнээр олгох боломжгүй
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтах боломжтой. Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахын тулд тухайн эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой байдаг юм. Гэтэл эдгээр вирусийн эсрэг эмнүүд нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй учраас одоогийн хууль эрх зүйн хүрээнд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна.


















