ВИДЕО: УГТЭ уушги орлуулагч аппараттай боллоо
Суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс амьсгалын дутагдлаар хүндрэх нөхцөл байдал үүссэн энэ үед биеийн гадна хүчил төржүүлэх эмчилгээ буюу ECMO аппаратыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн нь маш чухал үйл явдал болоод байгаа. Манай орны эмч мэргэжилтнүүд орчин үеийн өндөр үр дүнтэй эмчилгээг хэд хэдэн тохиолдолд амжилттай хэрэгжүүлсэн нь бахархалтай үйл явдал болж байна. Тавдугаар сарын 25-нд Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас биеийн гадна хүчил төржүүлэх ECMO аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэж өгсөн. Уг аппаратыг эмчилгээндээ хэрэглэхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.



















