Эрсдэлээс сэргийлж нэг дор олон хүн цуглахгүй байх хэрэгтэй
Хөл хорио дууссан ч коронавирус дуусаагүй. Дархлаажуулалтандаа хамрагдсан ч тайвширч болохгүй. 20-50 насны хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс их өвчилж байна. Ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэлтэй. Вакцины дараах тайвшрал үүссэнээс хойш том давлагаа үүсэх эрсдэл их байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэртээ зочин урихгүй байх нь чухал юм. Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй.

















