ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хуралд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар оролцож байна
ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.


















