Монголын жүдочид багаараа гуравдугаар байрыг эзэллээ
Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас 3 дугаар байр эзэллээ.


















