Нэг л тунгаар тарих "Спутник лайт" вакцины туршилт дуусчээ
Энэ вакциныг өвчлөлийн оргил дээрээ яваа, богино хугацаанд аль болох олон иргэнийхээ амь насыг аврах хүсэлтэй олон оронд ашиглавал үр дүнтэй, шуурхай шийдэл болно гэж Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгдэж байв.



















