Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 346745 хүнийг вакцинд хамруулжээ
Дөрөвдүгээр сарын 03-нд 46 цэгт 128 багийн 923 эмч, мэргэжилтнүүд ажиллаж Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь, Төв, Говь-Алтай аймагт 10 мянган хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр Улсын хэмжээнд 346745 хүнийг вакцины эхний тунд хамруулсан байна. Ноцтой урвал хүндрэл илрээгүй.



















