Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн 15.2.4-т заасан үндэслэлээр өмгөөлөх эрхээсээ татгалзаж, шүүгдэгч Э.Мэндсайхан өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүгдэгчид өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, Коронавирус цар тахал дотоодод нэмэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хугацаагаар хойшлууллаа.


















