Төөрсөн охиныг эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олжээ
Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчны хоёр настай охин аавыгаа малдаа явсан хойгуур гэрээсээ төөрсөн байна. Эрлийн багийнхан түүнийг найман цаг орчим самналт хийж хайсны үр дүнд эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.



















